Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Нийгэм

Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ

Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх, өвөлжилтийн нөхцөлийг дэмжих зорилгоор Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүлжээ.

Screenshot 2026-11-29 092706

Хөхтөн амьтдын тархац, байршлын судалгаанд үндэслэн биотехникийн арга хэмжээ авах 14 цэг тогтоосон бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хужир тавих ажлыг зохион байгуулж байна.

Ирэх өвөл зэрлэг амьтдын идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 25 тонн өвс, 4 тонн хужир бэлтгэсэн. Өнөөдөр Хүрхрээ, Бумбат, Нүхтийн аманд нийт 2 тонн хужир байршууллаа.

Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос сэргийлж, өвлийг өнтэй давах нөхцөлийг бүрдүүлэх энэхүү ажил цаашид тогтоосон цэгүүдэд үе шаттай үргэлжилнэ.

Хуваалцах