Зам, гудамж талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Зам талбайн цасны цэвэрлэгээ үйлчилгээнд өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудын нийт 931 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.

180 машин механизм, 116 бичил төхөөрөмж, 137 үлээгч төхөөрөмжтэйгөөр зам талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн 461.4тн давс, 238тн бодис цацаад байна.

Хуваалцах


















