Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Арваннэгдүгээр сарын 30-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

11-р сарын 29-ний 20 цагаас 11-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 29-30-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын хойд, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 30-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Завхан, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн баруун өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм Эхийн голын Баянбүрд орчмоор 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

2026 оны 12-р сарын 01-нээс 2026 оны 12-р сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

11 дүгээр сарын 30-наас 12-р сарын 01-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтайн өмнөд сумдаар, 01-ний өдөр Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговь, Дорноговийн зарим сумдаар, 01-02-нд шилжих шөнө Өмнөговь, Дорноговийн өмнөд сумдаар, 03-нд Ховд, Говь-Алтайн өмнөд, Баянхонгорын зарим сумдаар, 04-нд Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

Хуваалцах