Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Энэ онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт бүртгэгдсэн нийт 38 гэмт хэрэг, зөрчлийн 14 буюу 36.8 хувийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд олон улсын цахим худалдаа эрчимтэй хөгжиж, улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40.5 хувиар өсжээ.
Үүнийг дагаад олон улсын шуудан, илгээмжийн үйлчилгээний ачаалал, гаалийн хяналтын ач холбогдол, цар хүрээ өсөн нэмэгдэж, гаалийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа аж.
Мөн илгээмжийн хаяг, утасны дугаар тодорхойгүй, ачаа тээвэр, барааны мэдээлэл зөрүүтэй, холбогдох хууль, тогтоомж, журмын талаар мэдээлэл дутмагаас болж иргэдийн илгээмж шалгагдах, хяналтын бүсэд удах тохиолдол үүсэж байгаа аж.


















