Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 303.1 мянган тонн буюу 2.1 дахин өсжээ
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар 587.0 мянган тоaнн үр тариа, 176.4 мянган тонн төмс, 219.8 мянган тонн хүнсний ногоо, 354.7 мянган тонн таримал тэжээл хурааж, 1.2 сая тонн хадлан, 25.1 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 303.1 мянган тонн (2.1 дахин)-оор, таримал тэжээл 174.2 (96.5%) мянган тонноор, бэлтгэсэн хадлан 82.7 (7.1%) мянган тонноор, төмс 65.4 (58.9%) мянган тонноор, бэлтгэсэн гар тэжээл 1.5 (6.2%) мянган тонноор тус тус өсөж, харин хураасан хүнсний ногоо 15.2 (6.5%) мянган тонноор буурсан байна.
Үр тарианы 4.3-41.5 хувь нь Дархан- Уул, Дорнод, Хэнтий, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 2.6-52.4 хувь нь Булган, Ховд,Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 4.4-38.2 хувь нь Орхон, Ховд, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус тус ногдож байна.
Мөн Өмнөговь, Дундговь, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Увс,Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Булган, Төв, Сэлэнгэ аймагт өмнөх оны мөн үеэс 1.8 тонноос 117.9 мянган тонноор (6.6% - 4.5 дахин) өсөж,харин Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Ховд аймаг болон Улаанбаатар хотод 0.4 тонноос 612.8 тонноор (1.1% -81.2%) буурчээ.
Хураасан төмс Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Баян-Өлгий, Дархан-Уул, Хөвсгөл,Булган, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт өмнөх оны мөн үеэс 1.6 тонноос 50.4 мянган тонноор (1.0%- 2.2 дахин) өсөж, Увс, Баянхонгор, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод 46.0 тонноос 819.3 тонноор (26.3% - 41.4%) буурсан байна.
Хураасан хүнсний ногоо Дорноговь, Говь-Алтай, Завхан, Баян- Өлгий, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Төв аймаг болон Улаанбаатар хотод 21.3 тонноос 6.8 мянган тонноор (2.6% - 52.9%) өсөж, бусад аймагт 2.9 тонноос 22.7 мянган тонноор (0.7% - 56.3%) буурчээ.
Таримал тэжээл Дорноговь, Өмнөговь, Говь- Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод 23.4 тонноос 7.4 мянган тонноор (6.5% - 83.9%) буурч, харин Дархан-Уул, Дундговь, Орхон, Увс, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Ховд, Архангай, Дорнод, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймагт 4.4 тонноос 140.5 мянган тонноор (0.5% - 4.8 дахин) өссөн байна.
Бэлтгэсэн хадлан Өвөрхангай, Завхан, Орхон, Сүхбаатар, Хэнтий, Булган, Баян- Өлгий, Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод 121.2 тонноос 73.0 мянган тонноор (0.6% - 97.2%) өсөж, харин Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Дархан-Уул, Увс, Төв, Ховд, Архангай аймагт 200.5 тонноос 78.6 мянган тонноор (21.4% - 84.3%) буурсан байна.


















