Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
1/4
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг анхааруулж байна.

11-р сарын 17-ны 20 цагаас 11-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27 хэм хүйтнээс 32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20 хэм хүйтнээс 25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9 хэм хүйтнээс 14 хэм, бусад нутгаар 14 хэм хүйтнээс 19 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16 хэм хүйтнээс 21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10 хэм хүйтнээс 15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17 хэм хүйтнээс 19 хэм, бусад хэсгээр 14 хэм хүйтнээс 16 хэм, өдөртөө 6 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 20 хэм хүйтнээс 22 хэм, өдөртөө 5 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17 хэм хүйтнээс 19 хэм, өдөртөө 7 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 19-нөөс 2026 оны 11-р сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 20-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн баруун хойд, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурга, 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы ихэнх, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.1-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27 хэм хүйтнээс 32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20 хэм хүйтнээс 25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8 хэм хүйтнээс 13 хэм, бусад нутгаар 14 хэм хүйтнээс 19 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14 хэм хүйтнээс 19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10 хэм хүйтнээс 15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 6 хэм, бусад нутгаар 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн байна.

Хуваалцах