Өнөөдөр Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна
Мэдээллийн алба

Дэлхийн олон оронд жил бүрийн 11 дүгээр сарын 17-ны өдрийг "Олон улсын оюутны өдөр" болгон тэмдэглэдэг. Тодруулбал 1939 оны 10 дугаар сарын 28-нд Чехословакийн төр улс байгуулагдсаны 21 жилийн ойг тэмдэглэхээр Прага хотын оюутнууд болон багш нар тайван жагсаал зохион байгуулжээ. Ийнхүү залуу нас, эрдэм мэдлэг, эрх чөлөөний төлөө тэмцсэн оюутнуудын амь нас, хувь заяагаар бичигдсэн энэ эмгэнэлт үйл явдал хожим дэлхийн оюутан залуусын эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсноор уг өдрийг Дэлхийн оюутны конгрессын үеэр Олон улсын оюутны өдөр болгон тэмдэглэхээр тогтсон юм.
Оюутны өдөр гэдэг зөвхөн залуу нас, баяр хөөр, хөгжил цэнгэлийн өдөр биш харин эрдэм мэдлэг, эрх чөлөө, үзэл бодол, хүний эрхийн төлөө тэмцэж явсан залуусын дурсгалыг хүндэтгэх өдөр юм.


















