Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

У. Номин-Эрдэнэ: Гэр хорооллын 135 мянган хэрэглэгчид шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байна

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
У. Номин-Эрдэнэ: Гэр хорооллын 135 мянган хэрэглэгчид шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байна
У. Номин-Эрдэнэ: Гэр хорооллын 135 мянган хэрэглэгчид шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Гэр хорооллын айл өрхийн өвлийн саруудын шөнийн хэрэглээний төлбөрт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Энэ өвлийн хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Шөнийн хөнгөлөлтийн талаар УБЦТС ТӨХК-ний хангах үйл ажиллагаа тоолуурын бодлогын хэлтсийн бодлогын инженер У.Номин-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөлж байгаа. Энэ хөнгөлөлтөд хэчнээн айл өрх хамрагдаж байгаа бэ?

-Манай УБЦТС ТӨХК-ийн үйлчлэх хүрээнд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээс гадна Налайх, Баганхангай дүүргүүд болон Төв аймгийн 16 сум багтдаг. Энэ 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд манай компани гэр хорооллын 135,582 айл өрх хэрэглэгчийн 223,8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээнд 42.02 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж ажилласан байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Шөнийн тарифын хөнгөлөлт нь нийслэл болон 10 -аас дээш хүн амтай сум суурин газрын хэрэглэгчид үзүүлдэг. Хөнгөлөлтийн хугацаан 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31 хүртэл явагдана. Нийт тухайн хэрэглэгчийн шөнийн цаг хэрэглэсэн хэрэглээний 1500 квт хөнгөлдөг. Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүд хамрагдана. Төлбөрөө барагдуулаад дараа сараас нь шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаад явах боломжтой.


-Шөнийн тарифын хөнгөлөлтийн цагт өөрчлөлт орсон уу?

-Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифийн хөнгөлөлтийг Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр хөнгөлөлт үзүүлэх цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг тогтоож, түүнийг нь цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй компаниуд хэрэгжүүлдэг. Энэ 2026-2027 онд шилжих хүйтний улиралд үзүүлэх шөнийн тарифын хөнгөлөлтийн дээд хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооноос тухайн өрхийн сүлжээнд холбогдсон хүчин чадал хэдэн вольт байхаас үл хамааран 1500 кВт.ц байхаар тогтоосон шийдвэр гарсан байсан. Энэ шийдвэр та бүхний мэдэж байгаачлан тодорхой шалтгааны улмаас шинэчлэгдэж, 220В-ын хэрэглэгчдэд 1500 кВт.ц, 380В-ын хэрэглэгчдэд 3000 кВт.ц болсон.

-Шөнийн тарифын хөнгөлөлт хийгдээд эхлэхээр цахилгааны ачаалал хэр нэмэгдэж байна бэ?

-Ер нь бол эрчим хүчний системийн өвлийн оргил ачаалалд гол нөлөөг үзүүлдэг гэж хэлэхэд болно. Ялангуяа 380В-ын хүчдэлд холбогдсон өрхөд 3000 кВт.цагийн  хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийн улмаас хэрэглэгчид 380 вольтод холбогдох техникийн нөхцөлийн хүсэлт ирүүлэх шалтгаан болж байдаг. Мэдээж гэр хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугамуудын ачаалал эрс нэмэгддэг.

-Гэр хороололд нэг хашаанд хоёр өрх гэр байдаг. Энэ тохиолдол хоёр айл тусдаа тоолуур тавиулах боломжтой юу?

-Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн  харилцааны дүрэм” гэж бий. Энэ дүрмээр цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй компани буюу хангагч талаас хэрэглэгчтэй харилцах харилцааг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ээр зохицуулна гэж заасан байдаг.

Гэрээг тухайн газар эсвэл орон сууцыг эзэмшигч, өмчлөгчтэй байгуулна гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн хашаанд хэдэн айл өрх байгаагаас үл хамааран зөвхөн газрыг эзэмшигч, өмчлөгчтэй гэрээг байгуулж, тоолуур суурилуулдаг. Хашаандаа айл буулгасан бол суурилуулсан тоолуурынхаа хүчин чадалд тохирсон хэрэглээгээ авч, төлбөр тооцоогоо хийнэ гэсэн үг. Манай компани энэ онд багтааж бүх хэрэглэгчээ ухаалаг тоолуур суурилуулж дуусна.

Хуваалцах