Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Өнөөдөр буюу 11-р сарын 17-нд Өмнөговь аймгийн Цогт-овоо, Манлай, Ханбогд, Хүрмэн, Цогтцэций, Баян-Овоо нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Цасан шуургатай үед үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул холын замд гарахдаа цаг агаарын мэдээг заавал шалгаж, шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх, малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх, төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжлээрэй.
Хуваалцах


















