УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Мэдээллийн алба

Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойн хүрээнд урлаг, соёлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо соёл урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид Монгол Улсын төрийн дээд цол, одон, медалиар шагнагдлаа.
Шагнал хүртсэн эрхмүүддээ халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Шагнал хүртсэн эрхмүүд
1. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Энхтуул — Монгол Улсын гавьяат жүжигчин
2. Улсын драмын эрдмийн театрын гэрлийн найруулагч Я.Батсайхан — Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
3. Улсын драмын эрдмийн театрын тайз засагч О.Алтанхуяг — Алтан гадас одон
4. Улсын драмын эрдмийн театрын гэрлийн регулятор Ш.Нарантуяа — Алтан гадас одон
5. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Жаргалсайхан — Хөдөлмөрийн хүндэт медаль
6. Улсын драмын эрдмийн театрын гүйцэтгэх зураач Л.Сүхбаатар — Хөдөлмөрийн хүндэт медаль
7. Улсын драмын эрдмийн театрын үйлчилгээний ажилтан Л.Энхтөр — Хөдөлмөрийн хүндэт медаль
8. Хүүхэд залуучуудын театрын ахмад жүжигчин, Хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш Б.Эрдэнэчимэг — Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
9. Мөрөөдлийн театрын жүжигчин Л.Сөрөлт — Алтан гадас одон
10. Монгол театрын жүжигчин, найруулагч Э.Идэрболд — Алтан гадас одон
11. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол хөгжимчин М.Наранбаатар — Алтан гадас одон
12. Монголын циркийн хөгжлийн төв ТББ-ын тэргүүн, олон улсын циркийн шүүгч, продюсер Н.Эрдэнэ — Алтан гадас одон
13. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын дарга Л.Наранхүү — Хөдөлмөрийн хүндэт медаль




















