Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Жолооч нарыг торгуулиа хуульд заасан хугацаанд төлөхийг анхааруулж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жолооч нарыг торгуулиа хуульд заасан хугацаанд төлөхийг анхааруулж байна
Жолооч нарыг торгуулиа хуульд заасан хугацаанд төлөхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, ЗЦТ нь Аймгийн Прокурорын газартай хамтран эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нөхөн төлүүлэх, хууль хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй. Хугацаанд нь төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг хугацаа хэтэрсэн сар тутамд 10 хувиар нэмэгдүүлэн тооцох бөгөөд нэмэгдэл нь нийт торгуулийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Мөн торгох шийтгэлийг таван сарын хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэх, холбогдох хариуцлагын арга хэмжээ авах зохицуулалттай.

Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах болон тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээ авна.

Мөн торгуулийг төлж барагдуулах хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай.

Хуваалцах