Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ

БО
Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн нөхцөлийг дэмжих зорилгоор биотехникийн арга хэмжээг эхлүүллээ.

Тус хамгаалалтын бүс нутагт өнгөрсөн аравдугаар сард гарсан ой, хээрийн түймэр их хэмжээний газар нутгийг хамарч, байгалийн экосистем, зэрлэг амьтдын амьдрах орчинд хохирол учруулсан.

Түймрийн дараах нөхцөл байдлыг үнэлэх, экологийн хохирлыг тогтоох судалгаа, шинжилгээний ажлыг мэргэжлийн байгууллагууд үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь зэрлэг амьтдын идэш тэжээлийн хүртээмжийг дэмжих, өвлийн улиралд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн нөхөн сэргэх үйл явцад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.


Биотехникийн арга хэмжээг цаашид үе шаттай үргэлжлүүлж, зэрлэг амьтдын амьдрах орчны хамгаалалт, биологийн олон янз байдлыг хадгалах чиглэлээр ажиллана.

Хуваалцах