Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/4
Нийгэм

Туулах чадвар сайтай, Starlink төхөөрөмжтэй түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туулах чадвар сайтай, Starlink төхөөрөмжтэй түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө
Туулах чадвар сайтай, Starlink төхөөрөмжтэй түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад туулан гарах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Starlink интернэтийн төхөөрөмжтэй түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатны хүрээнд нийт 80 автомашин нийлүүлж байгаа юм.

Цас, зуд, зам давааны хүндрэлээс шалтгаалан тусламж, үйлчилгээний хүртээмж тасалдахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ алслагдсан сумдын эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай тусламжийн чадавх болон мэдээлэл, холбооны хүртээмжийг сайжруулахад эдгээр автомашин чухал ач холбогдолтой.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг орон нутагт бодитоор сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлнэ.

Хуваалцах