Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/4
Соёл, спорт

О.Есүгэн, О.Бямба-Эрдэнэ нарын дараагийн өрсөлдөгчид тодорлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Есүгэн, О.Бямба-Эрдэнэ нарын дараагийн өрсөлдөгчид тодорлоо
О.Есүгэн, О.Бямба-Эрдэнэ нарын дараагийн өрсөлдөгчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Айчи Нагоя-2026” Азийн ХХ наадмын боксын тэмцээн Японы Айчи мужийн Нишио гимназиумд үргэлжилж байна. Тус тэмцээн есдүгээр сарын 21-нд эхэлсэн бөгөөд 33 орны 190 боксчин 11 жинд өрсөлдөж байгаа юм.

Монголын шигшээ багаас эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн шөвгийн 16-д Пакистаны Мариа Риндтэй тулалдана. Тэрбээр энэ тулаанд ялбал олимп, дэлхий, Азийн наадмын аварга БНХАУ-ын Ву Юүтэй дараагийн шатанд таарах боломжтой.

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ БНХАУ-ын Ли Гуофэнтэй шөвгийн 16-д өрсөлдөнө. Ли Гуофэн өмнөх шатанд Ираны Али Хабибинежадыг 3:2 харьцаагаар ялж, дараагийн шатанд шалгарсан байна.

О.Бямба-Эрдэнэ энэ тулаанд ялбал БНСУ, Узбекистаны тамирчдын тулааны ялагчтай дараагийн шатанд хүч үзнэ.

Хуваалцах