Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Мэдээллийн алба

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж байгаа.

Тус наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас дасгалжуулагч С.Солонгогэрэл, Ц.Гэрэлсайхан нарын удирдлага дор охид, хөвгүүдийн тус бүр зургаан жинд оролцсон баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртэв.

Тэмцээний охидын 48 кг-ын жинд Б.Энэрэл алт, 63 кг-д А.Ануужин алт, 70 кг-д Г.Эрхсаран мөнгө, 44 кг-д М.Тэргэлсаран, 52 кг-д М.Эрхсаран, 57 кг-д Г.Саранзаяа нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдийн 81 кг-ын жинд А.Мөнх-Амьдрал мөнгө, 50 кг-д О.Азбаяр, 55 кг-д М.Отгонбилэг, 60 кг-д А.Дашдэмбэрэл, 66 кг-д Х.Энх-Амгалан, 73 кг-д Н.Чингүүн, нар хүрэл медаль хүртлээ.


















