Төрийн алба хаагч иргэнтэй дансны мэдээлэл асууж, мөнгө шилжүүлэх талаар утсаар хэзээ ч ярихгүй
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сүүлийн үед иргэд рүү хуулийн байгууллагын нэрийг барьсан дуудлага ирж (Caller ID Spoofing) байна. Тухайлбал:
-“Та гэмт хэргийн хохирогч эсхүл холбогдогч болсон байна”,
-“Дансыг чинь царцаахаас өмнө мөнгөө өөр данс руу байршуул”,
-“Байгууллагын дансанд шилжүүлбэл аюулгүй” гэх зэргээр хуурч, иргэдийг хохироосон тохиолдол гарч байна.
Иймд Прокурорын байгууллагаас иргэдийг “Залилах” гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг уриаллаа.
Хуваалцах


















