Нийт 68 км замыг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Мэдээллийн алба

Дэлхийн банкны санхүүжилтээр Чингис хот-Улаанбаатар чиглэлийн А0501 замын засвар шинэчлэлт хийгдэж байна.
Энэхүү авто замыг БНХАУ-ын Зам, гүүрийн корпораци (China road bridge corporation CRBC) гүйцэтгэж байгаа юм.
Уг авто зам засварын ажил хэд хэдэн хэсэгтэй бөгөөд Чингис хотоос Мөрөн сумын нутгаар дайрах 42 км, Чандган талын 14 км, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 12 км замыг тус тус шинэчилж, нийт 68 км замыг ирэх 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам, Дорнод аймгийн Булган сумын 27 км авто замын засвар амжилттай үргэлжилж байна.


















