Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн "Нам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 279 км, сумын төвөөс зүүн  зүгт 55 км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 100 км/-т ой хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.09.17-ны өдрийн 17:35 цагт хүлээн авчээ.

Ойн түймрийг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтрааж, аймгийн Засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Түймрийг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ.

Хуваалцах