Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2026 оны есдүгээр сарын 18-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст нойтон цас орно.

Хур тунадас:Есдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 19, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн аймгуудын нутийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи:Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. 19, 20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 24-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Есдүгээр сарын 19, 20, 21, -нд өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

Есдүгээр сарын 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4-9 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Есдүгээр сарын 22, 23-нд өдөртөө бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 21, 22, 23-нд секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Есдүгээр сарын 19-22-нд шөнөдөө 3-8 хэм, Яармаг, Сонгины орчмоор 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, 23-наас сэрүүсэж шөнөдөө 1-6 хэмийн дулаан, Яармаг Сонгины орчмоор 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Хуваалцах