Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын А/262 тушаалын дагуу томуугийн “GCFLU” дөрвөн цэнт Солонгос вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тарьж байна.

Дараах иргэд вакцинд хамрагдах боломжтой.

-Жирэмсэн эмэгтэйчүүд: 14-36 долоо хоногтой

-6 сартайгаас 6 настай хүүхдүүд

-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд

-65 болон түүнээс дээш насны архаг хууч өвчтэй иргэд

-Эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана.

Цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд эцэг, эхийн зөвшөөрлийн хуудсыг бөглөж, цэцэрлэг болон сургууль дээрээ дархлаажуулалтад хамрагдана.

Цэцэрлэг сургуульд явдаггүй хүүхдүүд өрхийн эмнэлэг дээр хамрагдана.

Анхаарах: Сүүлийн вакцин хийлгэснээс хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ.

Хуваалцах