Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Мэдээллийн алба

БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны мэндэлсний 100 жил, Хилийн цэргийн 0245 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн удирдлагууд, ахмад хичид, иргэдийн хамт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Маршал Ю.Цэдэнбал нь БНМАУ-ын нам, төрийг 44 жил удирдаж, Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Түүний удирдаж байсан он жилүүдэд Монгол Улсад үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт бүтээн байгуулалт өрнөж, улс орны эдийн засаг, нийгмийн суурь бүтцүүд бий болсон түүхтэй.





















