Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт ердийн хуваарьт шилжлээ
Мэдээллийн алба

Улаанбаатар хотод хэрэгжиж байсан тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгоор тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр хугацааны хязгаарлалт 2026 оны есдүгээр сарын 12-ны бямба гаргийн өдрөөр албан ёсоор өндөрлөлөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг зохицуулалтыг цаашид сунгахгүй байх шийдвэр гаргасныг албан ёсоор мэдээлсэн байна.
2026 оны есдүгээр сарын 14-ний даваа гаргийн өглөөнөөс ажлын өдрүүдийн ердийн хязгаарлалтын хуваарь хэвийн үргэлжилнэ.
Журмын дагуу ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд дараах дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй. Тухайлбал,
Даваа: 1, 6
Мягмар: 2, 7
Лхагва: 3, 8
Пүрэв: 4, 9
Баасан: 5, 0 төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.


















