МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна.

2026 оны 09-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өвөрхангай, Дорнодын зарим сумд, Хэнтий, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгааар 12-17 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 13-ны өдөр Дорнодын зүүн сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгийн зарим сумд, Увсын хойд сумдын нутгаар, 15-16-нд шилжих шөнө Увс, Хөвсгөлийн зарим сумдаар, 16-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Архангай, Булганы хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан, өдөртөө 14-нөөс ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Хуваалцах