МҮОНРТ
Соёл, спорт

“Центр 2026” стратегийн команд штабын сургууль, цэргийн хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнд үүрэг өгөв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Центр 2026” стратегийн команд штабын сургууль, цэргийн хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнд үүрэг өгөв
“Центр 2026” стратегийн команд штабын сургууль, цэргийн хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнд үүрэг өгөв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Челябинск мужид энэ оны 9 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 04-ний өдөр “Центр-2026” стратегийн команд штабын сургууль, цэргийн хээрийн сургууль зохион байгуулагдана. Тус сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж оролцох цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд жигдрэлтийг хангах сургалтад хамрагдлаа.

Сургалтаар удирдлага, оператив, дэмжлэгийн бүлгийн бүрэлдэхүүнийг сургуульд оролцох албан тушаал, гүйцэтгэх үүрэгт дадлагажуулах, гар нийлэмжтэй ажиллагааг хангах, мотобуудлагын салааны буудлага, жолооны жигдрэлтийг хангах зорилт дэвшүүлсэн юм.

“Центр-2026” стратегийн команд штабын сургууль, цэргийн хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баатар үүрэг өглөө.

Тэрээр хариуцлагаа ухамсарлан, сахилга бат, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж ажиллахын зэрэгцээ олон орны цэргүүдтэй туршлага солилцож, мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэх нь монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж буй хэрэг юм хэмээн онцлов.

No photo description available.
No photo description available.
Хуваалцах