МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн 7 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн 7 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Ой, хээрийн 7 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.09.16) 15:00 цагийн байдлаар Булган, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс нэг түймрийг цурманд оруулж, зургаан түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын "Жаргалантын ам" гэдэг газар гарсан энэ сарын 15-нд гарсан ойн гал түймрийг мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Халхгол суманд- 2, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан 6 ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 151 хүн, 27 автомашинтайгаар оролцож байна.

Хуваалцах