Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:Аравдугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хангайн уулархаг нутгаар, 02-ны өдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 01-ний 20 цагаас 10-р сарын 02-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. 01-02-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумдаар 0.0-4.0 мм, 02-ны өдөр Архангай, Өвөрхангай, Өмнөговийн ихэнх сумд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи:Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 03-наас 2026 оны 10-р сарын 07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 02-03-ны шөнө Архангай, Өвөрхангайн зарим, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь ихэнх сумд, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар, 03-ны өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн зарим, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-17.0 мм, 06-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Завханы зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 04-д нутгийн баруун хэсгээр, 05, 06-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4-9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Хуваалцах