Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ

БЯ
Боловсролын яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр ангид дасан зохицох хөтөлбөр өндөрлөж, өнөөдрөөс сурагчид сурах бичгийн үндсэн агуулгаар хичээллэж эхэлж байна.

Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурах бичиг илүү хөнгөн болж, хүүхдийн цүнхний жинг бууруулахад чиглэсэн шинэчлэл хийгдлээ.

Мөн дасгал ажлын дэвтэртэй болсноор сурагчид ном дээрээ шууд ажиллаж, дасгал даалгавраа гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Сурах бичигт байршуулсан QR кодыг уншуулснаар авиа дуудлага болон хичээлийн бусад агуулгыг дүрс, дуу, нэмэлт хэрэглэгдэхүүнтэй нь бүтээлч байдлаар үзэж, ашиглах боломжтой.

Түүнчлэн багшийн гарын авлагад гэрийн даалгавар, тоглонгоо суралцах арга зүй, дээд эрэмбийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдсан зөвлөмж, хэрэглэгдэхүүнийг тусгасан нь сургалтын чанарыг дэмжих давуу тал болж байна

Хуваалцах