Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Соёл, спорт

Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль, МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль,  МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль, МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Япон улсад 13 дахь өдрөө болж буй Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр манай улсаас дөрвөн жүдоч хүч үзэж, бүгд медалийн төлөө барилдахаар шалгарсан.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Ариунзаяа алтан медалийн төлөө барилдах бол 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кш-д У.Анужин, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Энхдөл нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдөж буй Т.Ариунзаяа шигшээ барилдаанд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

829247307_1424152259686459_7079329682107112249_n

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр БНСУ-ын Ким Жисүг нэмэлт цагт цэвэр ялснаар тивийн наадмаас анхны медалиа хүртэж байна.

Хуваалцах