Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Соёл, спорт

ОУХМ Г. Ганхуяг, Т. Алтжин нар хүрэл медалийн төлөө барилдана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Г. Ганхуяг, Т. Алтжин нар хүрэл медалийн төлөө барилдана
ОУХМ Г. Ганхуяг, Т. Алтжин нар хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

Азийн наадмын сонгомол, чөлөөт бөхийн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын сонгомол бөхийн 97 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Г.Ганхуяг хагас шигшээ шатнаа Энэтхэгийн Нитешт 9:0-ээр ялагдсан тул хүрэл медалийн төлөө хүч сорихоор болов.

Тэрбээр Туркменистаны Аманберди Агамаммедовтой барилдана.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, дэлхийн хошой аварга Нонока Озакид дийлдсэн.

Озаки шигшээ барилдаанд шалгарсан учир Т.Алтжин, Энэтхэгийн тамирчин, олимпын бус жингийн ДАШТ-ий хүрэл медальт Манси нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Хуваалцах