Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Такаичи Санаэ Засгийн газартаа анхны өөрчлөлтөө хийлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Такаичи Санаэ Засгийн газартаа анхны өөрчлөлтөө хийлээ
Такаичи Санаэ Засгийн газартаа анхны өөрчлөлтөө хийлээ. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Засгийн газартаа анх удаа өөрчлөлт оруулж, шинэ бүрэлдэхүүн есдүгээр сарын 17-нд албан ёсоор ажилдаа орлоо. Токио дахь Эзэн хааны ордонд шинэ сайд нарыг батламжлах ёслол болсны дараа шинэчилсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснийг Японы Ерөнхий сайдын ажлын алба мэдээлжээ.

Такаичи Санаэ 2025 оны аравдугаар сард Ерөнхий сайдын албан тушаалд орсноос хойш Засгийн газартаа анх удаа ийнхүү өөрчлөлт хийж байна. Шинэ бүрэлдэхүүнд Сангийн сайд Катаяма Сацуки, Эдийн засгийн бодлого хариуцсан сайд Киүчи Минорү, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро зэрэг гол сайд нараа хэвээр үлдээжээ.

Өөрчлөлтийн онцлох шийдвэрийн нэг нь Либерал Ардчилсан намын эвслийн түнш Японы Ишин намаас анх удаа Засгийн газрын гишүүн томилсон явдал байв. Ишин намын төлөөлөгч Накацука Хирошиг зохицуулалтын шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайдаар томилжээ. Такаичи энэ томилгоог хоёр намын эвслийн хамтын ажиллагаа шинэ шатанд орсны илэрхийлэл гэж мэдэгдсэн байна.

Харин өмнөх Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Хаяши Ёшимаса шинэ бүрэлдэхүүнд багтсангүй. Тэрбээр өнгөрсөн онд болсон Либерал Ардчилсан намын даргын сонгуульд Такаичи Санаэтай өрсөлдөж байсан бөгөөд Японы хэвлэлүүд түүний Засгийн газраас гарсныг энэ удаагийн өөрчлөлтийн анхаарал татсан шийдвэрүүдийн нэг гэж онцолж байна.

Шинэчилсэн Засгийн газар эдийн засгийн өсөлт, төсвийн бодлого болон ирэх парламентын чуулганы гол асуудлуудад анхаарч ажиллахаар байгааг Такаичи Санаэ мэдэгджээ.

Хуваалцах