БНАСАУ тактикийн баллистик пуужин туршжээ
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс тактикийн баллистик пуужин туршсан талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын Пуужин бүтээх ерөнхий газар зэвсэглэлийн техникийн хөгжүүлэхэд чиглэгдсэн тогтмол ажлын хүрээнд пуужингийн туршилт хийсэн байна.
Үүнээс өмнө, 10 дугаар сарын 3-ны өдөр тус улс дунд тусгалын, стратегийн дуунаас хэт хурдан стратегийн пуужин хөөргөх сургуулилалт хийж байв.
Сургуулилалтын үеэр хөөргөсөн пуужин 1000 км зам туулж, Япон тэнгис дэх байг оносон гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжуулж байлаа.


















