Юрий Ушаков: ОХУ, Украин, АНУ-ын хэлэлцээ 11 дүгээр сарын 4-нөөс хойш болно
Мэдээллийн алба

ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээ 11 дүгээр сарын 04-ний өдөр болж магадгүй гэсэн мэдээлэл гарсан.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков хэлэлцээний огноо товлогдоогүй байгаа гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрбээр "Хэлэлцээ хийх огноог тогтооно. 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш болно гэдэг нь тодорхой байгаа" хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн энэ асуудал "Тулааны талбар дээрх болон бусад нөхцөл байдлаас хамаарна" гэж онцолжээ.
Мөн хэлэлцээ хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ойрын үед тодорхой болно гэж мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, ОХУ, Украин, АНУ-ын энхийн хэлэлцээг сэргээх зорилготой гурван талт хэлэлцээ 11 дүгээр сард болно гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж байлаа.
Энэхүү хэлэлцээний үеэр төрийн тэргүүнүүдийн түвшинд уулзалт хийх боломжийг хэлэлцэх нь Украины хувьд чухал гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский нь онцолж байсан юм.


















