Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Гадаад мэдээ

Ираны эсрэг хориг сулруулах асуудлыг Трамп үгүйсгэв

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираны эсрэг хориг сулруулах асуудлыг Трамп үгүйсгэв
Ираны эсрэг хориг сулруулах асуудлыг Трамп үгүйсгэв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой тодорхой буулт хийсэн тохиолдолд хориг арга хэмжээг сулруулж, царцаасан хөрөнгийг нь чөлөөлөх боломжтой гэсэн мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр “Трүүт Соушл”-д “Би тэдэнд юу ч санал болгоогүй” гэж бичсэн байна.

Үүнээс өмнө CNN АНУ-ын нэгэн албан тушаалтнаас эш татан, Вашингтон Тегеранаас цөмийн асуудлаар “бодит ахиц” гарсан тохиолдолд хориг арга хэмжээг хөнгөлөх, царцаасан хөрөнгийг чөлөөлөх боломжийг хэлэлцэж байгаа гэж мэдээлсэн юм. Тус эх сурвалжийн мэдээлснээр, АНУ зуучлагчдаар дамжуулан Ирантай “эерэг, бүтээлч” яриа өрнүүлж байгаа ч цөмийн асуудлыг шийдэхгүйгээр эцсийн тохиролцоонд хүрэх боломжгүй гэжээ.

АНУ, Ираны төлөөлөгчид Катарын зуучлагчидтай тус тусад нь уулзаж, мөргөлдөөнийг зогсоох болон Ормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээх боломжийн талаар хэлэлцэж байна. Ираны саналд АНУ-ын хориг арга хэмжээг сулруулах, царцаасан хөрөнгийг чөлөөлөх, Ираны боомтуудад тавьсан хоригийг цуцлах зэрэг нөхцөл багтсан бол Вашингтон цөмийн хөтөлбөр болон ураны нөөцийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Трамп өмнө нь Ираны Ормузын хоолойг дахин нээх саналын нөхцөлийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн ч энэ долоо хоногт яриа хэлэлцээ үргэлжилж магадгүй гэж хэлсэн байна.

Хуваалцах