Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Улс төр

Т.Аубакир: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Т.Аубакир: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ
Т.Аубакир: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ГБХНХ/-ын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар өнөөдөр тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай 2 тогтоол баталж, цалин нэмэгдээгүй зарим төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа.

2025 оны байдлаар 4330 төрийн байгууллагад  213 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэхээр бид 2026 оны төсвийн тодотголд 170.1 тэрбум төгрөг суулгасан. Ингээд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх үед баталсан төсөвтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоол гаргаж, цалин олгох журмууд болон холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүд гардаг.

q8g0h4yaurghobccs9ld9xzcsj

Улаанбаатар хотод ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, хөдөө орон нутагт ажиллаж байгаа ижил түвшний албан хаагчдын цалингаас ялгаатай байдаг. Энэ нь орон нутгийн амьжиргааны нөхцөл, алслагдсан байдалтай уялдуулан, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 20-40 хувийн нэмэгдэл олгох зохицуулалттай холбоотой.

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Тухайлбал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн цалин 2 сая 128 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 328 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нарийн мэргэжлийн их эмчийн цалин 312 мянган төгрөгөөр, ерөнхий мэргэжлийн их эмчийн цалин 297 мянган төгрөгөөр өсөхөөр байна. Мөн бага эмч, техникч, эм найруулагчийн цалин 283 мянган төгрөгөөр, сувилагч, согог засагчийнх 270 мянган төгрөгөөр нэмэгдэх бол туслах сувилагчийн цалин 257 мянган төгрөгөөр, шил угаагчийнх 233 мянган төгрөгөөр тус тус өсөхөөр байна.

gu8gpn815351sr35l80mmgu8wz

Харин шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг авч үзвэл, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын цалин 1 сая 883 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 573 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин эрдэм шинжилгээний ажилтан, судлаачийн цалин 546 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 339 мянган төгрөг болох бол эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны цалин 519 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 226 мянган төгрөгт хүрэхээр байна.

Мөн туслах ажилтны цалин 1 сая 475 мянган төгрөгөөс 1 сая 925 мянган төгрөг болж, 450 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна.

7p6z09qdcyqt9wdpsg7xq2vwaf

Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд захирал, ерөнхий найруулагч, ерөнхий удирдаачийн цалин 1 сая 805 мянган төгрөгөөс 2 сая 708 мянган төгрөг болж, 903 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нэгжийн дарга, найруулагч, удирдаачийн цалин 859 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 577 мянган төгрөг болох бол номын сангийн эрхлэгчийн цалин 819 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 456 мянган төгрөгт хүрэхээр байна.

vi2lrxv8cwqvqf6k4wyn7pbsvt
qsgm3ko38cib2dg4fklqub9xzg

Ахмад настнуудын хувьд суурь тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж бодогдож эхэлнэ.

Тэтгэвэр яг хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгээ харьяа нийгмийн даатгалын байгуулдагтаа очиж мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэтгэвэрт гарсан иргэн болгоны тэтгэвэр бодогдсон нөхцөл, ажилласан жил, төлсөн шимтгэл ялгаатай байдаг учраас иргэн болгонд өөр өөр байгаа. Жишээлбэл, суурь тэтгэвэр 769 мянган төгрөг авдаг иргэн 20 жил ажиллаад тэтгэвэрт гарсан бол таны тэтгэвэр дээр суурь тэтгэвэр маань 201 мянга 550 төгрөгөөр нэмэгдэнэ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настан, тэжээгчээ алдсан хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөг болгохоор байна.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр 478 мянган төгрөгөөс 600 мянган төгрөг болж, 25.5 хувиар нэмэгдэнэ. Харин ахмад настан болон бусад хамрагдах бүлгийн тэтгэвэр 432 мянган төгрөгөөс 600 мянган төгрөг болж, 38.9 хувиар өсөхөөр байна.

Мөн байнгын асаргаа шаардлагатай, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 330 мянган төгрөгөөс 370 мянган төгрөг болж, 12.1 хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмж 484 мянган төгрөгөөс 524 мянган төгрөг болж, 40 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна.

miq92tw5i347savu0pjkeqpv8w
Хуваалцах