Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Гадаад мэдээ

"Спэйс Икс" сансарт дата төв байгуулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Спэйс Икс" сансарт дата төв байгуулна
"Спэйс Икс" сансарт дата төв байгуулна

АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс арваннэгдүгээр сарын 25-нд Илон Маскийн "Спэйс Икс" компанид дэлхийн тойрог замд нэг сая хүртэлх хиймэл дагуул байрлуулж, ажиллуулах нөхцөлтэй зөвшөөрөл олголоо.

Тус компани эдгээр дагуулыг нэг сүлжээнд холбож, хиймэл оюуны тооцоолол хийх "Стармайнд" нэртэй дата төвийн систем байгуулахаар төлөвлөж байна.

Төслийн санаа нь нарны эрчим хүчээр ажиллах хиймэл дагуулууд дээр их хэмжээний өгөгдөл боловсруулж, үр дүнг дэлхий рүү дамжуулах юм. "Спэйс Икс" дагуулуудаа дэлхийн гадаргаас 500–1002 километрийн өндөрт байрлуулж, хооронд нь лазераар мэдээлэл дамжуулахаар төлөвлөжээ.

Зөвшөөрлийн нөхцөлөөр тус компани 2033 оны арваннэгдүгээр сар гэхэд эхний дагуулаа тойрог замд ажиллуулж эхлэх ёстой. Сүлжээг бүрэн байрлуулах эцсийн хугацааг 2040 он гэж тогтоожээ. Төслийг хэрэгжүүлэхэд дагуул үйлдвэрлэх, хөөргөх зардлыг бууруулах, сансарт ажиллах тооцоолох төхөөрөмжийн дулааныг зайлуулах зэрэг техникийн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа аж.

Комисс 600 километрээс дээш өндөрт ажиллах дагуулуудыг ашиглалтаас гаргасны дараа хэрхэн зайлуулах төлөвлөгөөг хараахан батлаагүй байна.

Харин Америкийн одон орон судлалын нийгэмлэг ийм олон дагуул нь дурангийн ажиглалтад саад учруулж, тойрог замд мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулжээ.

Хуваалцах