Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Гадаад мэдээ

Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ
Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ

Японы Окинава мужийн Наха хот дахь Шюри ордны гол танхимыг сэргээн босгож, арваннэгдүгээр сарын 23-нд олон нийтэд нээлээ. «Сэйдэн» хэмээх уг танхим 2019 оны аравдугаар сарын 31-нд гарсан гал түймэрт зэргэлдээх хоёр танхим болон цогцолборын бусад барилгын хамт шатжээ.

Шюри ордон 1429–1879 онд оршин тогтносон Рюкюгийн хаант улсын төрийн төв байв. Ордон 1945 онд Окинавагийн тулалдааны үеэр шатаж, гол хэсгийг нь 1992 онд сэргээн босгосон түүхтэй.

Энэ удаа сэргээн босгохдоо түүхэн баримт бичиг болон будгийн найрлагын судалгаанд тулгуурлан танхимын гүн улаан өнгийг анхны төрхөд нь ойртуулжээ. Цогцолборын бусад барилгыг үе шаттай сэргээн босгох бөгөөд ажил арав гаруй жил үргэлжилж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хуваалцах