Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Гадаад мэдээ

Азийн ихэнх биржид хувьцааны үнэ эргэн өсөв

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн ихэнх биржид хувьцааны үнэ эргэн өсөв
Азийн ихэнх биржид хувьцааны үнэ эргэн өсөв

Арваннэгдүгээр сарын 27-ны өглөөний арилжаагаар Өмнөд Солонгос, Япон, Хонконгийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсөв.

Харин Өмнөд Солонгосын "Коспи" 2.2 хувиар, Японы "Никкэй 225" 0.7 хувиар, Хонконгийн "Хан Сэн" 0.4 хувиар өсжээ. Харин Шанхайн нэгдсэн индекс 0.1 хувиар буурчээ.

Хиймэл оюуны салбартай холбоотой компаниудын хувьцааг хөрөнгө оруулагчид худалдан авсан нь өсөлтөд нөлөөлжээ.

Японы чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэгч "Токио Электрон", "Адвантест"-ийн хувьцааны үнэ арилжааны эхэнд буурсан ч удалгүй өмнөх түвшиндээ хүрсэн байна.

Хөрөнгө оруулагчид АНУ-ын импортын тарифыг нэмэх төлөвлөгөө Азийн эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг ажиглаж байна. АНУ-ын хөрөнгийн биржүүд Талархлын баяраар амарсан бөгөөд баасан гарагт богиносгосон цагаар арилжаа явуулах аж.

Газрын тосны зах зээлд АНУ-ын жишиг түүхий тосны үнэ 2.09 хувиар өсөж, нэг баррель нь 85.43 ам.доллар болжээ. Харин "Брент" маркийн газрын тосны үнэ 0.29 хувиар буурч, нэг баррель нь 96.29 ам.доллар болсон байна.

Хуваалцах