Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна
“Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна

“Иргэдээ өвчлөхөөс нь өмнө хамгаалахын тулд бид юу хийж чадаж байна вэ? Өвдсөн хүнд чанартай тусламж үзүүлэх нь бидний үндсэн үүрэг. Үүний зэрэгцээ өвчлөх эрсдэлийг нь бууруулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тиймээс бид нийгмийн эрүүл мэндийг салбарын бодлогын тэргүүн эгнээнд тавьж байна” гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах нь салбарын шинэчлэлийн чухал чиглэл болохыг тэмдэглэв.

Улсын Их Хурал 2024 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталж, Засгийн газар энэ оны хоёрдугаар сард 52 дугаар тогтоолоор Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулах шийдвэр гаргасан. Эдгээр шийдвэрийг бодит ажил хэрэг болгож, төв болон орон нутгийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлох, хүний нөөц, лаборатори, тандалт, судалгааны чадавхыг бэхжүүлэх шаардлагатайг сайд онцоллоо.

Чуулганы хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, мэдээллийн ашиглалт, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, судалгааны үр дүнг бодлого, практикт нэвтрүүлэх боломжийн талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж, санал, зөвлөмж боловсруулна.

Хуваалцах