Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Мэдээллийн алба

Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ.
Иргэдийн зорчих хэрэгцээ, санал хүсэлтийг харгалзан Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, оройн цагаар үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэн, сүүлийн автобусны цагт өөрчлөлт оруулсан байна.
Тодруулбал, өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос 7 тээврийн хэрэгсэл хөдөлж, иргэдэд үйлчилдэг байсан бол энэ тоог 10 болгон нэмэгдүүлжээ.
Мөн сүүлийн автобус 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилж, 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад буухаар зохицуулалт хийжээ.
Ингэснээр иргэд оройн цагаар нийтийн тээврээр зорчих боломж нэмэгдэж, автобусны үйлчилгээний хүртээмж сайжирна


















