МҮОНРТ
Улс төр

Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар манай улсад хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны албан ёсны айлчлалын хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

МонголУлсын Их Хурал болонБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт парламентын тэргүүн нар гарын үсэг зурсан болМонголУлсын Их Хурлын Тамгын газар болонБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Куанг Ман нар гарын үсэг зуравгэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хуваалцах