Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Хагас коксон түлшний татан авалт эхэлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хагас коксон түлшний татан авалт эхэлжээ
Хагас коксон түлшний татан авалт эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Тавантолгой Түлш компани “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хагас коксон түлшний татан авалтаа эхэлжээ.

2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлш татан авах бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн цуваа 200 вагон бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирээд байгаа аж.

Эхний 50 вагон хагас коксон түлшийг өчигдөр /2026.10.12/ Тавантолгой Түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрт хүлээн авч, савлагааны ажил эхэлсэн. Дараагийн 50 вагон Баян өртөөнд, гурав, дөрөвдүгээр цуваа Замын-Үүдэд орж ирээд буй юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлжээ.

Хуваалцах