Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Улс төр

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олонтой уулзлаа.

Монгол Улсад гангийн үйлдвэрийн суурийг тавьж, анхны ган хайлуулснаас хойших 33 жилийн түүхийг бүтээсэн үйлдвэрийн үе үеийн уурхайчид, инженер, техникийн ажилтан, металлургич нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн орон болоход үйлдвэрийн хамт олны хувь нэмэр их байгааг хэлэв.

Үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулах, үр ашгийг дээшлүүлэх, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрийг өсгөхөд чиглэсэн бодит, үр дүнтэй санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэлээ.

Эрдэс баялгаа дотооддоо боловсруулж, хүнд үйлдвэрээ хөгжүүлэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортын бүтцийг төрөлжүүлэх зорилгын нэгэн чухал хэсэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэх “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл гэдгийг хэллээ.

Энэ төсөл төмөр, гангийн үйлдвэрлэл хөгжиж, импортоос хамаарах хамаарлыг бууруулах, шинэ ажлын байр бий болгох, дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг тэлэх, эдийн засагт шинээр нэмүү өртөг бий болгох боломж нэмэгдэнэ гэдгийг хэлж, амжилт хүсэн ерөөв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1993 онд анхны ган хайлалтаа хийж, 1994 онд бүрэн ашиглалтанд орсон.

Өнөөг хүртэл нийт 933 мянган тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28. сая төмрийн хүдэр олборлож, хуурай соронзон аргаар 27.7 сая тонн хүдэр боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлээд байна.

1,500 орчим ажилтны 88 хувь нь орон нутгийн иргэд юм.

Гангийн үйлдвэр 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 31 мянган тн хаягдал төмөр боловсруулж, 36 мянган тн ган бэлдэц, 34 мянган тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ган бүтээгдэхүүний борлуулалт 43 мянган тн, 2.6 сая тн төмрийн хүдрийн баяжмал борлуулах хүлээлттэй байна.

Энэ оны байдлаар 570 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 116 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Хуваалцах