БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Мэдээллийн алба

БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газрын Техник туслалцааны багийн ахлагч Им Чан Мо тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Ажлын айлчлалын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хот болон Кёнги аймгийн онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аврах, гал унтраах ажиллагаанд оролцдог алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхыг дээшлүүлэх, сургалт, дадлага зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.
Мөн онцгой байдлын салбарт ашиглаж буй техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндөж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


















