Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн "Тайгын өвөр" гэдэг газар өчигдөр буюу аравдугаар сарын 08-ны 13:48 цагт бүртгэгдсэн ойн түймрийг өнөөдөр (2026.10.09) 09:15 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид оролцлоо.
Урьдчилсан байдлаар түймэрт 0.7 га талбай өртсөн байна.
Хуваалцах


















