Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Соёл урлаг, спорт

"Борнмут" Европын лигт тав дараалан хожиж, жагсаалтыг тэргүүллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Борнмут" Европын лигт тав дараалан хожиж, жагсаалтыг тэргүүллээ
"Борнмут" Европын лигт тав дараалан хожиж, жагсаалтыг тэргүүллээ

Английн "Борнмут" арваннэгдүгээр сарын 26-нд Испанийн "Сельта Виго"-г талбайд нь 2:1-ээр хожлоо. Ингэснээр "Борнмут" Европын лигийн үндсэн шатны эхний таван тоглолтдоо бүгдэд нь ялсан цорын ганц баг болж, 15 оноогоор тэргүүлж байна.

Тоглолтын эхний үед Яго Аспас гоол оруулж, "Сельта Виго" 1:0-ээр тэргүүлэв. Удалгүй "Борнмут"-ын хамгаалагч Бафоде Диаките улаан карт авч, баг нь 10 тоглогчтой үлджээ. Гэсэн ч завсарлагааны дараа Альваро Родригес толгойгоороо гоол оруулж, тоог тэнцүүлэв. Сэлгээгээр талбайд гарсан Раян хожлын гоолыг оруулсан байна.

Энэ нь "Борнмут"-ын оролцож буй бүх тэмцээнийг нийлүүлбэл дараалсан арав дахь ялалт болж, клубийнхээ дээд амжилтыг ахиуллаа.

Одоо Европын лигийн үндсэн шатанд гурван тоглолт үлдээд байна. "Борнмут" эхний найман байрын нэгийг эзэлбэл шөвгийн 16-д шууд шалгарна.

Тус багийн зарим хөгжөөн дэмжигч 2027 оны тавдугаар сарын 26-нд шигшээ тоглолт болох Франкфурт хотод зочид буудлаа хэдийн захиалжээ.

Хуваалцах