ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн зарим сум, Завханы ихэнх нутаг, Хөвсгөл, Архангайн баруун сумд, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0–3.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Нутгийн баруун хагаст салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5–10 метр, нутгийн зарим газраар секундэд 13–15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар дулаарна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9–14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5–10 хэм хүйтэн байна. Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1–6 хэм дулаан, бусад нутгаар 0 хэмээс 5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метр. Өчигдрөөс 4 хэмээр дулаарч, өдөртөө 3–5 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метр. Өчигдрөөс 5 хэмээр дулаарч, өдөртөө 8–10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метр. Өчигдрөөс 5 хэмээр дулаарч, өдөртөө 6–8 хэм хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 26-наас
2026 оны арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-наас 26-нд шилжих шөнө Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтайн хойд сумд, Төв, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.1–6.0 мм цас орно. 26-ны өдөр Төв, Сэлэнгийн зарим сум, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Дорноговийн хойд сумдын нутгаар мөн 0.1–6.0 мм цас орно.
27-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун сумдын нутгаар, 29-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26, 29-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулсаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрнэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28–33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22–27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10–15 хэм, бусад нутгаар 16–21 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16–21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11–16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.


















