Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 26-наас ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

11-р сарын 24-ний 20 цагаас 11-р сарын 25-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Баян-Өлгий, Ховдын баруун, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, өдөртөө Баян-Өлгий, Ховд, Увс, Төв аймгийн зарим, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангай, Сэлэнгийн хойд, сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20 хэм хүйтнээс 25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16 хэм хүйтнээс 21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 7 хэм, бусад нутгаар 10 хэм хүйтнээс 15 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9 хэм хүйтнээс 14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр Дарьгангын тал нутгаар 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэмээс 8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22 хэм хүйтнээс 24 хэм, бусад хэсгээр 13 хэм хүйтнээс 15 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 22 хэм хүйтнээс 24 хэм, өдөртөө 7 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 22 хэм хүйтнээс 24 хэм, өдөртөө 5 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 26-наас 2026 оны 11-р сарын 30-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

25-26-нд шилжих шөнө Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтайн хойд, Төв, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 26-ны өдөр Төв, Сэлэнгийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1-6.0 мм цас, 27-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун сумдын нутгаар, 29-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26, 29-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28 хэм хүйтнээс 33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22 хэм хүйтнээс 27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10 хэм хүйтнээс 15 хэм, бусад нутгаар 16 хэм хүйтнээс 21 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16 хэм хүйтнээс 21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11 хэм хүйтнээс 16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 6 хэм, бусад нутгаар 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн байна.

Хуваалцах