Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хамт Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дашнамжилмаа, Нэгдсэн эмнэлгийн захирал П.Анхмандах нартай уулзалт хийж, аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, хүний нөөц, техник тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэв.

Тухайлбал, өмнө нь уламжилж байсан хүсэлтийн дагуу тус аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвд тус бүр түргэн тусламжийн автомашин олгогдож байна. Мөн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх хүрээнд сүүлийн үеийн, ургийн нарийвчилсан оношилгооны хэт авиан (ЭХО) аппаратыг олгох болсныг хэллээ. Эх барих, ургийн оношилгоонд зориулагдсан уг аппарат нь ургийн тархи, зүрх, нуруу болон дотор эрхтнүүдийн анатомийн бүтцийг давхарга бүрээр нь нарийвчлан харах өндөр хүчин чадалтай юм.

Өглөөний уулзалтын үеэр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа компьютер томографын аппаратын асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилснаар шийдвэрлэхээр болов. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг компьютер томографын аппараттай болсноор иргэд нарийн оношилгоо хийлгэхээр нийслэлийг зорих урсгал багасаж, орон нутагтаа цаг алдалгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх юм.

Цаашид Эрүүл мэндийн газарт компьютер, Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин, нярайн сонсгол шалгах аппарат, хими эмчилгээний зориулалтын ор, биохимийн бүрэн автомат анализатор болон хүүхдийн шүдний тасагт шүдний эмчилгээний борын машин нэн шаардлагатай байгааг холбогдох дарга нар уламжлав.

Жил бүр эргэх холбоо уулзалтын хүрээнд төрийн байгууллагууд, сум, багийн уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд ажиллаж байна.

Хуваалцах