Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д манай улсын баг наймдугаар байр эзэлжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д манай улсын  баг наймдугаар байр эзэлжээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д манай улсын баг наймдугаар байр эзэлжээ. Зураг: МҮОНРТ

Узбекстан Улсын Ташкент хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.

Энэ удаагийн ДАШТ-д 78 орны залуу жүдочид өрсөлдөж, манай улсын баг наймдугаар байр эзэлжээ.

Манай багаас эмэгтэйчүүдийн 57 кг-д “Гүрү Дожо” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа алтан медаль хүртсэн бол Л.Булган, Х.Маралмаа нар хүрэл медалийн төлөө барилдсан юм. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Э.Буян-Өлзий долоодугаарт байрт шалгарч энэ оны сүүлийн тэмцээнийг өндөрлүүллээ.

Багийн дүнгээр ОХУ-ын баг дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Турк, Франц, Япон, Узбекистан, Кыргизстан, Казахстаны баг эхний долоод бичигдлээ.

Тэмцээний сүүлийн өдөр болсон холимог багийн барилдаанд манай жүдочид эхний тойрогт ОХУ-ын багт ялагдсан. Японы жүдочид холимог багийн дэлхийн аварга болсон бол ОХУ-ын баг мөнгөн медаль хүртлээ. Харин Франц, Бразилын жүдочид хүрэл медалийн тавцанд зогссон байна.

Хуваалцах