Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

“Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээв
“Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээв. Зураг: МҮОНРТ

Чингис хаан Үндэсний музей Монголын түүх, төрт ёсны уламжлал, соёлын өвийг судалж, эх орондоо болон дэлхий дахинд таниулахыг зорьж, дэлхийн урлагийн сор бүтээлийг Монголын үзэгчид эх орондоо үзэж, танин мэдэх боломжийг бүрдүүлсээр байгаа.

Өнөөдөр тус музейгээс Италийн Дорно Дахины Урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээв.

924394382_1677388377308566_6297017892934851367_n

Тус үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор Өрнө дорнын соёл урлаг, уран баримал, шаазан эдлэлийн урлал, барилга архитектур хэрхэн хөгжсөн, мөн монгол хаад өөрсдийн нүүдэлчдийн соёл, уламжлал, хэв маягийг хадгалан авч үлдсэнийг харуулж буй юм.

Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх соёлд хамаарах дурсгалуудыг хадгалж буй Итали улсын Турин хотын Дорно дахины Урлагийн музейтэй хамтран 13 дэсийн 13 үзмэрийг тусгай үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.

921104426_1475559964534752_3406372914466213864_n

Тус үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болох бөгөөд, тус музейд олон улсын өндөр түвшний үзэсгэлэнг эх нутагтаа зохион байгуулж, дэлхийн шилдэг өвүүд, Монгол өв соёлын тусгай үзэсгэлэнг цаашид зохион байгуулах үүдийг нээсээр байгаа бөгөөд, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хөшүүрэг болох эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.

926078181_4750521921834274_2802932139819583678_n

“Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн нь Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болох бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөг байна.

914828722_1815203706289790_6947002475303660826_n
Хуваалцах